Шинжлэх Ухаанч Бясалгалын арга барилыг Монгол хүний соёл, итгэл үнэмшилд буулгаж, хүмүүсийн амьдралд эерэг, бодит өөрчлөлтийг бүтээнэ.
Шинжлэх ухааны онолд суурилсан, Монгол түмний соёл, итгэл үнэмшилд нийцүүлэн боловсруулсан бясалгалын аргачлалыг түгээн дэлгэрүүлэх
Шинжлэх ухаанч бясалгалаар хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлтийг бий болгоно
Шинжлэх ухааны судлаага нотолгоо бүхий арга барил · Нягт хамтын ажиллагаа · Олон ургалч байдал
Тархиа Өөрчил Төвийн суурь бясалгалын арга барилыг заана. Сар бүр шинэ хичээл үзэх бөгөөд үзсэн агуулгатай уялдуулан бясалгал шинэчлэгдэж нэмэгдэж явна.
Багш болон сурагч 2 талаас өөрийн боломжит цагийг сонгоно. 7 хоног бүр 1 удаа уулзаж хичээллэнэ.
Тархиа Өөрчил Анхан эсвэл Ахисан шатны сургалтын агуулга. Нийт 8 долоо хоног.
Одоогоор энэ сургалтад элсэлт хаалттай байна. Дараагийн элсэлтийн мэдээллийг манай сошиал хуудсаар лавлана уу.
Байгууллагын Стресс Менежмент эсвэл Тархиа Өөрчил хичээлийн агуулга. Хугацаа 2 талаас тохирно.
Та 95009797 утсаар лавлаарай.
14 хоног тутам шинэ хичээл. 14 хоногийн дараа хуучин хичээл устана.
Одоогоор энэ сургалтад элсэлт хаалттай байна. Дараагийн элсэлтийн мэдээллийг манай сошиал хуудсаар лавлана уу.
Олон улсын албан ёсны эрхтэй сургалт. Дэлгэрэнгүй: neurochangesolutions.com
Та 95009797 утсаар лавлаарай.
Та 95009797 утсаар лавлаарай.
Та 95009797 утсаар лавлаарай.
Тархиа өөрчил төвийн зарласан арга хэмжээнүүд:
Мэдэгдэл авахын тулд бүртгүүлнэ үү.
Тогтмол зохион байгуулагддаг
2024 оноос хойш
Элсэлт хаагдсан
2026.09.27
Болсон эвент
2026.08.07-09
Шинэ эвент, сургалт зарлагдахад танд мэдэгдэл илгээх болно. Мэдээлэл үлдээгээрэй.
"Бараг жилийн өмнө багшийн ярилцлагыг YouTube-с анх сонсоод тэр цагаас хойш бүх подкаст, бичлэгийг үздэг болсон. 2024.9.30-аас сургалтанд сууж эхний өдрөөс л таатай мэдрэмж авсан. Өөрийгөө хохирогчийн сэтгэхүйтэй, өнгөрсөндөө амьдардаг болохоо ойлгож, 12 хоногт ДЭВШИЛТ гараад байна. Найзууддаа, хүүхдүүддээ энэ бясалгалд суу гэж хэлдэг болоод байна."
"Энэ сургалтын агуулга бүх зүйл хүний тархинд байдгийг шинжлэх ухаанаар баталсан их юм ойлгуулсан сургалт байлаа. Амьдралдаа гарч байгаа өөрчлөлтийг мэдрэх тусам хүн илүү их итгэлийг олж авч байна."
"Унтаж чадахгүй маш их айдастай байсан. Сургалтанд суусны дараа өөрийгөө амар амгалан байлгаж, үнэхээр сайхан унтаж чаддаг болсон. Сувдаа багшдаа үнэхээр баярлалаа. Та олон хүнийг аз жаргалаар дүүргэж гэрэлтүүлж яваарай."
"Сэтгэл гутралтай удаан явсан. Энэ сургалттай таарснаа үнэхээр аз завшаан гэж боддог. Жоё Диспенза багшийн номыг олоод 'энэ миний хайж байсан зүйл яг мөн байна' гэж зүрх сэтгэлээрээ мэдэрлээ. Одоо нэг тийм хүнд ачаа нуруун дээрээсээ аваад шидчихсэн юм шиг мэдрэмжтэй байна. Найзууд ч 'чи өөр болчихжээ' гэж анзаарсан."
"4 жилийн өмнөөс өвдөж, сэтгэл санааны гүн хямрал, стресстэй, бүтэн нойртой хонох нь ховор байсан. Сургалтад сууснаас хойш бүтэн нойртой хонож, өвдөх зовиур 80% буурч, сар гарны дотор 3 кг нэмж, нарийн дэглэм барихгүй болсон. Эргэлзэж байгаа хүн байвал ТА ЭХЛЭЭД ҮЗ — АМЬДРАЛЫН БЭЛЭГ ТӨСӨӨЛСНӨӨС Ч ИЛҮҮ ИРНЭ."
"Бамбайн дутагдалтай, хоолой ангенатай, биений юм 3 жил ирээгүй, маш их стресстэй байсан. 4 сар энэ бясалгалыг хийсний ачаар би эрүүл, өөрчлөгдөна гэдэг итгэлээр хичээлээ хийж — бамбай, хоолойн ангена эдгэж, 3 жил ирээгүй биений юм ирж, эрүүл саруул болсондоо маш их талархаж байна."
"Номоо дуусгах ч завгүй бясалгалдаа шунан дурлаад сууж байна даа. Ухамсраа ил далд, зөв буруугийг нь ялгаж салгаж сурахад системтэй цэцтэй сургалтууд бэлдэж, бүх сэтгэл зүрхээ зориулан хамгийн үнэтэй — цагаа гарган тусалж байгаа Сувдаа багшдаа баярлалаа."
"Хамгийн гол нь энэхүү сургалтаар мэдлэг, мэдээллийг маш цэгцтэй, ойлгомжтой заалгах бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тархи болон бие махбоди хэрхэн уялдаатай ажилладгийг мартахгүй болтлоо ойлгосон. Монголд Др.Жоё багшийн сургалт Тархиа өөрчил төвөөр дамжин түгэн дэлгэрч байгаад үнэхээр баяртай байна."
"Надад нойрны асуудал байсан, шөнө бүр унтаж чадахгүй байдаг, шалтгаан нь мэдрэлийн гаралтай гээд тариа тариулаад ч нэмэр болоогүй. Сургалтанд сууснаар олон жил үргэлжилсэн нойргүйдэл арилж, толгой тавиад шууд унтаж чаддаг болсон. Мөн өөрийн дотоод БИ-г хаяж орхигдуулж байгаагаа бясалгах явцдаа засч, сайруулж байна."
"Сургалтанд суухаас өмнө маш их гомдомхой, эсэргүүцэлтэй, сэтгэл гутралтай, стресс ихтэй байсан. Сургалтын 2 дахь сарын төгсгөлд өөрийгөө таньж мэдэрснээр муухай зан, муухай үгэнд хяналт тавьж чаддаг болсноос гадна ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙЖ сэтгэл санаа өөдрөг болж, ажил амьдралын олон зүйл дээр эерэг өөрчлөлт гарч байна."
"Гайхаад барахгүй л сууна. Өөрийн хүссэн бүхэн ийм ойрхон байдгийг сая л мэдлээ. Нэг л өдөр хүссэнээ хийх боломж гараад ирдэг юм байна. Банк санхүүгийн мэргэжилтэй хүн л дээ гэхдээ модон урлал, интерьер дизайнд багаасаа дуртай байсан — одоо өөрийн хүссэн юмаа эхлээд явж байна гэж санаагүй."
"Баиртай болчихлоо. Зүгээр байж байгаад баиртай болчихлоо. Миний манифест хийж байсан наран тал руу харсан цонхтой байр. 16 давхарт амьдрамаар байна гэж ярьж байсан чинь 17 давхарын 16 давхарт орлоо. Амьдрал үлгэрийн мэт өнгөөрөө өөрчлөгдөж байгаа шүү багшаа."
"Сайхан хичээл, бясалгал сонсож ухаан нэмлээ. Эмэгтэйчүүд бид хүлээн авагчаас гадна хувиргагч юм шигээ — тэгэхээр бид заримдаа алив чи өгөх, би авах ёстой гэж бодохоо болиод өгч сурах ёстой юм байна шдээ."
"Маш тодорхой тайлбарласан гоё байлаа. Дахин дахин үзээд ойлгоогүй зүйл бас гарч ирж байна. Хугацаа нь дуусахаас өмнө дахиж үзээрэй."
"Өглөөний мэнд, бясалгалаа хийлээ. Эмэгтэй амьсгал бол кино шиг санагдсан. Багшийн хаалтын үг бол бас л гайхалтай. Бүх төвүүд маань засарч цацраад сайхан байх нь ээ. Талархлаа."
"Амьсгалын дасгалтай ярих юм алга. Эхнээсээ төгсгөл хүртэл үнэхээр гайхалтай. Зүгээр л тэсэрч байгаа юм шиг чөлөөлөгдлөө. Бүр хөөрөөд байх юм. Маш их баярлалаа."
"Та бүхэндээ маш их баярлалаа. Үнэхээр хүлээлтээс давсан зүйл мэдэрч, жаргаж хамт байлаа. Гайхалтай дурсамжийг бүтээлцэж, туулал туршлагаа харамгүй хуваалцсан ангийнхандаа хүн нэг бүрт талархъя."
"Хувилгаан чанар маань сэрчлээ. Баярлалаа. Дараагийн ретритэд 2 суудал захиалъя гэж бодогдоод байна. Гайхалтай."
"Ийм сайхан ритритийг сэтгэл дүүрэн, дурсамж дүүрэн хамтдаа өнгөрүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бидэнд мэдрүүлсэн амар амгалан, ухаарал, дотоод тайвшрал үнэхээр үнэ цэнтэй байлаа."
"Багшдаа болон ритрит зохион байгуулсан хамт олондоо талархлаа. Гайхалтай хөтөлбөртэй, зохион байгуулалт супер байлаа. Дараагийн ритрит 7 хоног байх болтугай. Ритритэд шунан дурлагч болсоон."
"Сүүлийн хэдэн жил энерги, сүнс, тархины тухай багагүй ном, подкаст судалж ирсэн. Гэхдээ саяхныг хүртэл үнэнтэй нүүр тулах, тархины алдаагаа олж харж хүлээн зөвшөөрөхөд хэцүү байлаа. Энэ ритрит тэр бэрхшээлийг даван туулахад тусалсан."
"Энэ сайхан байгалийн үзэсгэлэнтэй газар өөртөө цаг гаргаж энерги эрч хүчээ дүүргэн ритритээс төсөөлшгүй сайхан мэдрэмж авч бясалгасан. Хамтдаа байсан бүх хувилгаанууддаа аз жаргал, баяр баяслыг түгээе."
"Сэтгэл сэргэж сүнс сэрсэн — үгээр хэлж үзгээр бичихийн аргагүй сайхан байлаа. Багшдаа болон бусад бүх бясалгагч нартаа бас өөртөө маш их баярлалаа хайртай шүү."
Өнөөдөр холбоо барьж, эхний алхмаа хий.
Хүн бүрийн дотор орших хязгааргүй хувилгаан чадамжийг сэрээх зорилготой уртын бясалгалын ритрит. Шинжлэх ухаанч бясалгалын арга техникт суурилсан, байгальд ойр орчинд гүн бясалгал хийж, өөрийгөө шинэчлэх 3 хоногийн аялал.
Зурган дээр дарж томруулж харах боломжтой
Дараагийн ритритийн огноо тодорхойлогдохоор та бүхэнд мэдэгдэнэ. Мэдэгдэл авахыг хүсвэл апп-д бүртгүүлэх эсвэл 95009797 утсаар холбогдоно уу.
Олон хүний оюун ухаан, ухамсар төвлөрлийн хүч бол хамгийн гайхалтай хүч билээ. Иймд бид нийтийн ухамсрыг сэрээх, нийтийн ухамсрыг нэгэн зүгт чиглүүлэх, хүний тархи болон оюуны жинхэнэ потенциалыг нээх зорилгоор олон нийтийн бясалгалын мастер класс зохион байгуулж байна.
Хувилгаан Чанараа сэрээ ритритэд оролцсон, оролцож чадаагүй, Хувилгаан Чанар буюу Becoming Supernatural хэмээх энэ ойлголтыг сонирхож буй хүн бүрт нээлттэй. Зүгээр лекц сонсоод өнгөрөх бус, Хувилгаан чанараа сэрээх бясалгал хийнэ гэдгээрээ энэ мастер класс өөрөө онцлог юм.
Огноо: 2026 оны 9-р сарын 27
Байршил: Astory Grand Hall
Одоогоор энэ эвентэд элсэлт хаалттай байна. Дараагийн мэдээллийг манай сошиал хуудсаар лавлана уу.
Тархиа өөрчил төвөөс шинжлэх ухаанч бясалгалын сургалтыг таниулах зорилгоор 2024 оноос эхлэн Нэг удаагийн танхимын бясалгалыг тогтмол, тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд өдгөө хүртэл үргэлжилсээр байна. Оролцогсдын хүлээлтээс давсан, эерэг үр дүнтэй байсаар байгаа бөгөөд Тархиа өөрчил төвийн сургалтын агуулга өргөжих эхлэлийг тавьсан.
Дараагийн нэг удаагийн бясалгалын талаар мэдэгдэл авахыг хүсвэл апп-д бүртгүүлэх эсвэл 95009797 утсаар холбогдоно уу.
Огноо: 2026 оны 10-р сарын 31
Байршил: Тун удахгүй тодорхой болохоор мэдээлэл оруулна